Барааны зах, худалдааны төвийг тавдугаар сарын 22-нд нээнэ

 

Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  нээсэн. УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг  барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангажээ.архлаажуулалтын бүрэн тун авсан ажилтныг ажиллуулах шаардлагын хэрэгжилт 93.1 хувьтай байна. Барилгын материалын болон барааны 22 худалдааны төвд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулах, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагын хэрэгжилт хангалтгүй, тухайн барилгын үндсэн хийц, загвараас шалтгаалан орох, гарах хэсэгт хаалт хийгээгүй зөрчил нийтлэг байв.

Дархлаажуулалтын бүрэн тун авсан ажилтныг ажиллуулах шаардлагын хэрэгжилт 93.1 хувьтай байна. Барилгын материалын болон барааны 22 худалдааны төвд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулах, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагын хэрэгжилт хангалтгүй, тухайн барилгын үндсэн хийц, загвараас шалтгаалан орох, гарах хэсэгт хаалт хийгээгүй зөрчил нийтлэг байв.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан