Ким Чен Ун: АНУ хоригоо цуцлахгүй бол бид амлалтаа биелүүлэхгүй


Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ард түмэндээ хандан хэлсэн шинэ оны мэндчилгээний үеэр АНУ-ын эрх баригчдад анхааруулга өгсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 
 
Тэрбээр "АНУ олон улсад өгсөн амлалтаа биелүүлэхгүй бид ч гэсэн цөмийн зэвсэглэлээ зогсоох бодлого, үйл явцаа цуцалж болзошгүй" гэж хэлжээ. 
 
ТРАМП-КИМ нар өнгөрсөн оны зургаадугаар сард Сингапурт уулзах үеэрээ харилцан тохиролцоонд хүрч, улмаар Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзахаар болсон юм. 
 
Удирдагч эр "Бид өнгөрсөн хугацаанд амлалтаа биелүүлсээр ирсэн. Гэхдээ АНУ-ын Засгийн газар манай улсын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ үргэлжилүүлсээр байвал бид хийсэн алхмаа өөрчилж болно. АНУ олон улсад өгсөн амлалтаа үл тоож, манай улсад дарамт шахалт үзүүлсээр байвал бид тусгаар тогтнол, эрх ашиг, ард түмнийхээ төлөө шинэ арга зам хайхаас өөр сонголтгүй" гэж мэдэгджээ. 
 
Тэрбээр мөн "Би Ерөнхийлөгч Трамптай хаана ч уулзахад бэлэн" гэж хэлэв. 
 
Б.Дэлгэрцэцэгскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан