ѲРСѲЛДѲЖ БУС ѲѲРИЙГѲѲ ХѲГЖҮҮЛЖ АМЬДАР


Монголчууд бидний бие биедээ атаархаж, бие биенээ муулж байдаг муу араншингийн үндэс нь УРАЛДААН бас ѲРСѲЛДѲѲН гэж надад бодогддог юм. Монголчууд бид хар багаасаа л уралдаж, ѳрсѳлдѳж ѳссѳн. Хэрвээ айлын хүүхдээс ямар нэгэн байдлаар дутуу байх аваас “турсгаа хуулуулах” хэмжээний шийтгэл эс бѳгѳѳс уруулаа тас зууж, нулимсаа залгилах хэмжээний “шоололт” амсана. Аав ээж минь биднийг загнахдаа “Чи тэдний хүүхдийг хар, тэгээд ѳѳрийгѳѳ хар” гэж жишээлнэ. Заавал түүнтэй адилхан байх ёстой болоод ирэхээрээ гэмгүй түүнд хорсож занана, эс бол түүнээс ямар нэгэн муу тал олох гэж анана. Түүнээс ѳѳрийгѳѳ “дор” гэж бодохоороо ямар нэгэн ѳѳ олж харах хүсэл минь түүнд дургүйцлээ илэрхийлэх шалтаг нь болдог аж. Хэн нэгэнд атаархах атаархал нь түүнээс ямар нэгэн ѳѳ олж бусдад муучлан бах таваа хангах адбиш хүсэл болдог аж. Надтай адил хүүхдүүд олон болохоор хамтдаа хов ярьж хэн нэгнийг муулан, түүнээсээ сэтгэлийн их таашаал тайвшрал авах хэмжээнд хүрч түгэх аж.
Сургуульд ороод дүнгээр ѳрсѳлдѳцгѳѳнѳ, багшийн тааллаар уралдацгаана. Багшийн үгэнд ордоггүй сахилгагүй зѳрүүд сурагчид мѳн чанартаа энэ утга учиргүй уралдаан ѳрсѳлдѳѳнийг эсэrгүүцсэн үйлдэл байх нь олонтаа. Ажилд ороод байгууллагаараа уралдацгаана. Жил улирлын эцэст заавал шалгаруулалтанд орж шагнал, шүүмжлэл авна. Жилийн жилд улс орон даяараа уралдацгаана. Улсын Тѳр баяр ёслол болгоноор шилдгүүдийг шагнаж одон медаль, цол тэмдгүүдийг гардуулна. Баярлаж хѳѳрсѳн сэтгэлийн хажуугаар “Яагаад үүнийг шагнаж байгаа юм бэ?” Үүний оронд түүнийг шагнах ёстой байсан юм” гэж харьцуулсан эгдүүцэл тасрахгүй. “Мѳнгѳний гарзгүй” одон тэмдгүүдийг тараахдаа манай Тѳр даанч дуртай. Яг үнэндээ хэн нь хэнээсээ юугаараа илүү гэдгийг хэн яаж нотлоод байгаа нь нэг л ойлгомжгүй. Эцэстээ ямар нэгэн ѳргѳмжлѳл мѳнгѳѳр үнэлэн олгодог ТББ ууд, санхүүгийн үнэлгээ дагалдахгүй болохоор стандартгүйгээр шaгнал тараадаг Tѳр, “жинтүүн дээрээ хадах юмгүй” хэмээн гомдоллосон аав ээжийнхээ хүслийг биелүүлдэг овсгоотой хүүхдүүдийн үйлдлээр бид ѳѳр хоорондоо атаархан жѳтѳѳрхѳцгѳѳж , түүнийг дагалдсан хов жив ч тасрахгүй.
Бид нэг зүйлийг ухаарч ойлгохгүй байнаа, монголчууд аа! Бид ѳѳрсдийн хүүхдүүдээ хэнтэй ч харьцуулан уралдуулалгүйгээр ѳѳрсдийн хэмжээнд нь зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлж, ѳѳрсдѳѳ ч бусадтай уралдалгүйгээр ѳѳрийн чадал боломжоороо сайхан ажиллаж амьдарцгааж сурах хэрэгтэй байна. Чиний мѳн чанар нь чиний үнэт зүйл болохоор заавал бусадтай адилхан байх, эсвэл бусдад заавал таалагдах албагүй. Чиний дурласан бүсгүй чамд л таалагддаг болохоос бусдад заавал таалагдах албагүй. Чиний олж буй мѳнгѳ чиний хэрэгцээг хангаж байх нь чухал болохоос бусдын хэрэгцээг хангах шаардлагагүй. Чиний ѳмссѳн хувцас чиний биед эвтэйхэн байх нь чухал болохоос бусдад шоолуулах шалтаг болох учиргүй. Чи хийж байгаа ажилдаа ѳѳрѳѳ дуртай байх нь чухал болохоос бусад хэн нэгэн чиний ажилд дуртай дургүй байх нь огт хамаагүй. Энэ бүхнийг нэгтгээд харах аваас, чиний амьдрал чиний л амьдрал болохоор бусдад тэгтлээ хамааралгүй. Чиний ѳмнѳѳс хэн ч шийдвэр гаргаж, чиний ѳмнѳѳс хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Яг үнэндээ байна шүү дээ. Чи энэ амьдралд хэнтэй ч уралдаж, хэнтэй ч ѳрсѳлдѳх хэрэггүй дээ. Ѳѳрийн авьяас, хуч боломжоо шавхан байж ѳрсѳлддѳг урлаг спортын болон бусад уралдаан тэмцээнүүд бол ѳѳр л дѳѳ. Эгэл жирийн амьдралд утга учир, сэтгэл ханамжийн баталгаа нь чиний ѳѳрийн боломжоороо ажиллаж амьдрах хэм хэмжээ юм шүү дээ. Чи ѳѳрийгѳѳ бусад хүмүүсээс огт ѳѳр гэдгээ мэдэрдэгтэй адил, бусад хүмүүсийг ч ѳѳрѳѳсѳѳ огт ѳѳр гэдгийг хүлээн зѳвшѳѳрѳх хэрэгтэй болж байна. Тэгээд яагаад та нар ямар нэгэн шалтгаанаар ѳѳр хоорондоо уралдаж ѳрсѳлдѳх ёстой гэж? Хэн түүнийг нь шүүж, шалгаруулах эрхтэй гэж? Хэрвээ та анзаараад ажих ахул, хэн нэгэнд атаархаж байгаа шалтгаан тань, хэн нэгний тухай муулан хов жив ярьж байгаа шалтгаан тань энэ утга учиргүй уралдаан, ѳрсѳлдѳѳний муу үр дүн мѳн. Биднийг бүтээгчид энэ ертѳнцѳд уралдуулах гэж бүтээгээгүй юм шүү дээ. Зүгээр л хүн болгон ѳѳрийн боломжоороо оршиг гэж бүтээсэн юм. Бид хэнтэй ч адилгүй бас давтагдашгүй болохоор ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах эрхтэй.
Би энэ амьдралд хэзээ ч хэнтэй ч уралдаж ѳрсѳлдѳж байгаагүй. Би ѳѳрийн сул хийгээд сайн талаа маш сайн мэддэг. Сул талаа дарж, сайн талаа хѳгжүүлэхийг хичээдэг. Сайн талаа хѳгжүүлээд аль болохоор хийж бүтээхийг хүсдэг нь амжилтад хүргэдэг байх. Сул тал маань намайг заримдаа эвгүй байдалд хүргэдэг хэдий ч би инээгээд л ѳнгѳрѳѳдѳг. Миний сул тал бусдад гэм хоргүй болохоор тэр шүү дээ. Бусадтай атаархан ѳрсѳлдѳх бус бусдын сайн чанараас суралцах нь ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх нэгэн ѳгѳгдѳл болно. Би зарим хүмүүст маш дургүй ханддаг боловч тэр хүний нэгэн сайн талыг олж мэдрэхдээ жаахан ч атугай баярладаг. Надад дургүй хүмүүс олон байгаа боловч хааяадаа ѳѳрт нь таалагдах юм бичихээр жаахан ч атугай тоодог байх. Тэгэхээр бид бүгдээрээ адил даа. Зүгээр л бие биентэйгээ уралдаж ѳрсѳлдѳлгүй байгаагаар нь хүлээж авч байгаагаар нь хайрлаж хүндлэх гэдэг сайхан шүү дээ. Сайн ч муу талтай ч чи ѳѳрийнхѳѳ хүссэнээр амьдрах эрхтэй хүн. Тѳсѳѳлѳѳд бодох ахул бусад хүмүүс ч яг л адилхан. Тийм болохоор бие биенээ хайрла гэж учирлаад байгаа юм шүү дээ. Хэнд атаархаж хорсохгүй бол, хэнийг ч муулж хов жив болгон ярихгүй болчихвол чиний амьдрал дэндүү амар амгалан болно доо.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2019-01-01 Вашингтон ДС хот
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан