Тарваганы мах тээвэрлэсэн жолоочид хариуцлага тооцно



Тарвага агнасан зөрчил 2020 онд 115, 2021 онд 61 тохиолдол бүртгэгдээд байна. Ихэнхдээ Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл аймгуудаас оруулж ирэхийг завдаж байна хэмээн НМХГ-аас мэдээллээ.Зөрчлийн тухай хуульд заасны дагуу иргэнийг 300 мянга, ААН-ийг 3 сая төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 250-420 мянган төгрөгийг төлүүлдэг. Мөн тарваганы мах тээвэрлэсэн бол тухайн тээврийн хэрэгслийн жолоочид мөн давхар хариуцлага тооцдог болжээ. Тиймээс юу нь мэдэгдэхгүй барааг ачаанд авч явахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан