Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх гудамж автомашингүй өнжинө

 

Энхтайваны өргөн чөлөө буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг наймдугаар сарын 28, 29-ний 9.00-19.00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахаар болжээ.

Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авна. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай түр журам боловсруулж, үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжийн бүртгэлийг Улаанбаатар хотын ЗАА, дүүргүүд хамтран зохион байгуулах аж.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан