Есдүгээр сарын 1-нд явган зорчигч машинд мөргүүлсэн ослууд гарчээ



Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлд найм, орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүний хүн амь хохирсон зам тээврийн осол гарчээ.Нийслэлд хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч машинд мөргүүлсэн осол гурав гарсан бол орон нутагт автомашинаас хүн унасан, онхолдсон осол гарчээ.
Харин нийслэлд 29, орон нутагт 17 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ автомашин жолоодсон зөрчил гаргажээ.
Хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасаж өнгөрөх шаардлагатай байна.
Хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан