
Үүнийг яагаад дурдав гэхээр өнөө цагт шүүхийн шийдвэр хэтэрхий удаан гардаг учраас гэмт этгээд ял завшдаг, олон нийт мартагддаг, найрчихдагтай холбоотой юм. Нөгөө алдарт оффшорчдын хэрэг гурав дахь жилтэйгээ золгож байна. Яагаад хурдан шийдэж болохгүй байна вэ гэвэл олон нийтийг мартагнуулах гэсэн комбинаци явагдаж байгаа юм. Шүүх хяналтын байгууллага нэг хэргийг шийдэхийн тулд зургаан жил гэмт этгээдийг цагдан хорьдог, хадгалдаг байдлаа болих хэрэгтэй. Захиргааны зөрчил гаргасан этгээд хүртэл сар шахам шүүхийн үүдийг сахидаг, тамхи тарианд гүйдэг явдлыг таслан зогсоомоор санагдах юм.
Б. Жаргалсайхан