Сургалтын хөтөлбөрийн гол зорилго нь Архангай аймгийн бүх сумдын эх барих эмэгтэйчүүдийн их эмч, бага эмч нарт Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн яаралтай тусламж үйлчилгээний талаарх цаг алдалгүй хүртээмжтэй, чанартай мэргэжлийн өндөр түвшинд дэмжлэг үзүүлэхэд оршино. Хөтөлбөрийг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 19 сумдын эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид, нярайн эмч нарыг хамруулж байна.
Хөтөлбөрөөр эхийн эндэгдэл ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлж байгаа тухай, эхийн эндэгдлийн шалтгааныг судалсан судалгааны үр дүнг НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Б.Цэдмаа хүргэх болно. Мөн Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхзүйн орчинг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа мэдээлэл өглөө.