Золбин муур, нохой устгах ажил өдөр бүр 05:00-10:00 цагийн хооронд явагдана

 

Нийслэлийн хэмжээнд золбин муур, нохой устгалыг жил бүр зохион байгуулдаг. Устгалын ажлын хүрээнд нэг жилд 100 мянган нохой, муур устгах төсөв батлагддаг бөгөөд Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөг тооцож устгах зардлыг тогтоосон байдаг.

Өнгөрсөн онд нийт нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 100 мянган нохой, муурыг устгахаар нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөг батлагдаж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нохой, муур устгалын мэргэжлийн компаниудтай хамтран ажилласан байна. Устгалын компаниуд 80 орчим хувьд нь хяналтгүй нохойг, үлдсэн 20 орчим хувьд нь муур устгадаг аж.

Сүүлийн өдрүүдэд устгалын үйл ажиллагаа эрчимжиж дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах хуваарь гарган дүүрэг хороодтой хамтран өдөр тутам 05:00-10:00 цагийн хооронд ажиллахын зэрэгцээ иргэдийн дуудлагыг хүлээн авах утсыг ажиллуулж иргэдээс ирсэн дуудлагын дагуу ажиллаж байгаа юм байна.

Нохой устгалын компаниуд айлын эзэмшлийн бүртгэлтэй нохой устгасан гэх асуудал их гардаг бөгөөд хэрвээ хашаанаас нохойгоо гаргаж устгалд хамрагдсан тохиолдолд тухайн харьяа дүүргүүд хариуцлага хүлээхгүй гэх мэдэгдэл гаргасан байсан. Хэрвээ ийм асуудал гарвал тухайн нохойн эзэн болоод устгалын ажилтны аль, аль талын хариуцлага яригдана. Тиймээс нохой устгалын цагуудад нохойгоо хашаанаасаа гаргаж эзэнгүй орхихгүй байхыг анхааруулжээ.


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан