УУЧИЛЖ ӨРШӨӨ, ТҮМЭН МИНЬ!

Жижиг дундыг дэмжих зээл нь жинхэнэ бидэндээ олдохгүй
Жилээр биш сараар өсөх валютын ханш нь дийлдэхгүй
Банкнаас зээл хүсэхээр барьцаа хөрөнгө нь хүрэхгүй
Байгаагаараа явъя гэхээр хол явах тэнхэлгүй...
Үйлдвэрлэгчдээ дэмжих төрийн бодлого нь сул
Үгээ хэлээд явахаар үйлдвэрийн ажил хаягдана
Үүнээс чанга дуугарвал хяналт шалгалтууд ороод
Үйлээ үзэж босгосон үйлдвэрлэлээ нураачих гээд хэцүү...
Ажил хийх залуус нь арай л дэндүү чадваргүй
Арай гэж сургахаар алга болоод тогтохгүй
Хятад бараа нь хязгааргүй, хяналт татварууд нь үйлчлэхгүй
Үндэсний бүтээгдэхүүн нь цөөхөн, үйлээ үзэн байж борлуулна...
Энэ бүхний дундуур
Тэмцэн зүтгэж
Тэсч ажиллаж яваа
ЖДҮ биднийгээ
Уучилж өршөө, түмэн минь! 
Ж.Мөнхцэцэгскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан