СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ОЛОН МЯНГАН ЦАГААЧ АМЬ ҮРЭГДЖЭЭ


Сүүлийн таван жилд дэлхийд 30 мянга гаруй цагаач амь үрэгдсэн юмуу сураггүй болсныг Олон улсын цагаачлалын байгууллага мэдээлсэн байна.

“2014 оноос 2018 онд  зохион байгуулалтгүй цагаачлалын үеэр наад зах нь 30510 хүн амь үрэгдсэн юмуу сураггүй болсныг”   тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Жоэл Миллман мэдэгджээ. 
19 мянга гаруй хүн тэнгист амь үрэгдсэн юмуу сураггүй болж, ингэхдээ  цагаачдын амь насаа алдсан гол шалтгаан нь тээврийн асуудал байсныг тэмдэглэж байна.
Нийтдээ амь үрэгдсэн цагаачдын  ердөө дөрөвний нэгийнх нь л нас, хүйсийг тогтоож чаджээ. Тэдний 1,6 мянга орчим нь хүүхэд, 1,7 мянга орчим нь эмэгтэйчүүд, 5 мянга граруй нь эрэгтэйчүүд байгаа гэнэ. 
С.Индаскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан