УИХ дахь МАН- ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол улсыг төлөөлөх гурван элчин сайд Г.Тэнгэр, Н.Чимүүндарь, Б.Хурц нарыг эгүүлэн татах саналыг Гадаад харилцааны сайд оруулж ирснээр бүлэг дэмжсэн.Мөн УИХ- ын даргыг огцруулахтай холбоотой хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан батлах нь зүйтэй гэдэг байр сууринд санал нэгдлээ” гэсэн юм.
Мөн энэ үеэр “УИХ гацахгүй учраас асуудлууд бүгд шийдэгдэнэ. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг энэ долоо хоногт шийднэ” хэмээн бүлгийн дарга мэдэгдлээ.
Shuurhai.mn