Бусад орны сурагчид ямар дүрэмт хувцас өмсдөг вэ?


Хичээлийн шинэ жил тун удахгүй эхэлнэ. Сурагчдын анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, хоорондын ялгааг багасгах зорилгоор нэг ижил дүрэмт хувцас өмсдөг нь сайшаалтай. Гэсэн ч энэ жилийн хувьд дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн нь эцэг эхчүүдийн хувьд нэг төрлийн дарамт болж байна гэхэд хилсдэхгүй. 
Эцэг эхчүүд дүрэмт хувцасны загвар, материалыг өөрчлөх тал дээр санал дэвшүүлж эхэллээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнуудын сурагчдын өмсдөг дүрэмт хувцасны загвараас танилцуулъя. 
1. Америк 
Тус улсын хувийн болон католик шашны сургуулиудад дүрэмт хувцас өмсөх нь элбэг. Ихэнхдээ поло загварын футболк, банзал, өмд өмсөх бөгөөд хямд бөгөөд сурагчдын биед эвтэйхэн байх загварыг сонгодог байна. 
 
 
2. Япон
Тус улсын сурагчдын дүрэмт хувцас ихэвчлэн европын тэнгисийн цэргийнхнийг санагдуулам загвартай байдаг. Насны ангилалаас шалтгаалан өөр загварын хувцас өмсдөг байна. 
 
 
3. Франц
Тус улс 1968 оноос хойш дүрэмт хувцас хэрэглэхээ больсон ч өнөөг хүртэл зарим сургуулиудад дүрэмт хувцас өмссөн хэвээр байна. Тодорхой нэг өнгөөр дагнасан хувцаснуудаас сонгон өмсөх боломжтой бөгөөд сурагчдын биед эвтэйхэн, энгийн загвартай байхыг илүүд үздэг ажээ. 
 
 
4. Кени
Тус улсын ихэнх сургуулийн сурагчид дүрэмт хувцас өмсдөг. 2003 онд тус улсын засгийн газар хураамж авахаас татгалзсан нь дүрэмт хувцсыг хүүхэд бүхэнд хүртээхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 
 
 
5. Их Британи
 Их Британийн бараг л бүхий л сурагчид дүрэмт хувцас өмсдөг. Хувцасны загвар, өнгө сургууль болон улирлаасаа шалтгаалан өөр өөр байна. Ерөнхийдөө пиджак болон өмд, цамц болон банзал байх нь элбэг. 
 
 
6. Пакистан
Тус улсын сурагчдын дүрэмт хувцас ерөнхийдөө ижил. Шашны нөлөөнөөс үүдэн зарим сургуульд охид үндэсний хувцастай төстэй загварын дүрэмт хувцас өмсдөг. Харин хөвгүүд өмд болон цамц өмсдөг байна. 
 
 
7. Малайз
Малайзын бүхий л сурагчид дүрэмт хувцас өмсдөг. Загварын хувьд улсынхаа төрийн далбааг санагдуулам өнгө, загвартай байх нь элбэг. 
 
 
8. Испани 
Испанийн сургуулиудын зарим нь л дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг. Дүрэмт хувцас өмсдөг сургуулиуд ихэвчлэн сонгодог загварын саарал банзал, хар цамц, цагаан өнгийн поло цамц бүхий дүрэмт хувцас өмсдөг байна. 
 
 
9. ОХУ
1994-2013 оны хооронд тус улс сургуулийн сурагчдыг заавал дүрэмт хувцас өмсөхийг шаарддаггүй байсан. 2013 оноос эхлэн сурагчдад дүрэмт хувцас өмсгөж эхэлсэн бөгөөд сургууль бүр өөрсдийн сонгосон загварын хувцасыг өмсдөг байна. Сурагчид ихэвчлэн поло захтай цамцыг өмд, банзалтай хослуулан өмсдөг. 
 
 
10. БНХАУ
Сурагчдын дүрэмт хувцас европын орнуудыг бодвол илүү хөгжилтэй, өнгөлөг харагдахаар загвартай байдаг нь тун ч сонирхолтой. Зарим сургуулийн дүрэмт хувцасанд GPS суулгасан байдаг тухай Business Insider мэдээлсэн байна 
 
 
11. Энэтхэг 
Тус улсын сурагчдын дүрэмт хувцас мөн л сургуулиасаа шалтгаалан өөр өөр байдаг. Сурагчдын дүрэмт хувцасанд Засгийн газраас дэмжлэг үзүүлдэг учраас дүрэмт хувцас хямд байдаг аж. 
 
 
Дээрх улсуудын дүрэмт хувцасанд нийтлэг байх поло цамц нь дунджаар 5 ам.доллар байдаг аж. Өмд болон, шорт мөн 5 ам.доллараар худалдаалагддаг бол охидын даашинз дунджаар 12 ам.доллараар худалдаалагддаг байна. 
https://news.zindaa.mn/4aif
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан