БИЧЛЭГ | Өндрөөс унагадаг тоглоом эвдэрч, 16 хүн ГЭМТЖЭЭ


Энэтхэг улсын Пунжаб мужийн Мохали дахь нэгэн соёл амралтын хүрээлэнгийн өндрөөс унагадаг цамхаг орон нутгийн цагаар ням гарагт эвдэрч 16 хүн бэртжээ. 
50 футын өндрөөс огцом доош унасан тоглоом дээр сууж байсан үйлчлүүлэгчид хамгаалалтын бүс зүүсэн байсан ч суудлаасаа сугаран унаж, шидэгдэж буй нь камерийн бичлэгт бичигдэн үлдсэн байна. 
Ойролцоогоор 15.24 метрийн өндрөөс унасан хүмүүсийн дунд 10 настай хүүхэд ч байжээ. Бэртэж, гэмтсэн хүмүүст туслах түргэн тусламжийн машин ойр хавьд байгаагүй учир цагдаа нар тэднийг эмнэлэгт хүргэсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.
Одоогийн байдлаар хүмүүсийн гэмтлийн зэргийг тодорхойлсон нарийн мэдээлэл цацагдаагүй байна. Тухайн үед болж байсан арга хэмжээг зохион байгуулж байсан хүмүүс хэргийн газрыг орхин зугтсан бөгөөд "техникийн саатал" гэх тайлбарыг өгөөд байгаа аж. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан