Мастер үсчин Н.Алтаншагайн нэрэмжит УАШТ болно

Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Ази Европ тивийн хошой аварга, Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагайн нэрэмжит Үсчин, гоо засалч, хумс урлалын Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн тун удахгүй болно.

Төрлүүд:

  • Эрэгтэй үсний төрөл
  • Эмэгтэй үсний төрөл
  • Estel брэндийн будгийн төрөл
  • Гоо засал, нүүр будалт
  • Хумс урлал
  • Шивээс урлал

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Estel брэнд, ерөнхий зохион байгуулагчаар Мастер сургалтын төв, Хосшагай Estel брэнд ажиллаж байна. Тэмцээн 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд болох юм.

Үс зүс, гоо сайхны утга төгөлдрийн өнөөгийн гайхамшгийг мэдрээрэй!

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан