Төгрөгийн ханш БНСУ-ын вон, Японы иений эсрэг чангарчээ


Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч байгаа хэдий ч зарим валютын эсрэг чангарсан байна. Тодруулбал, БНСУ-ын воны эсрэг 2022 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийн байдлаар 3.8 хувиар чангараад байна. Ингэснээр воны ханш төгрөгийн эсрэг 2.44 төгрөгөөс 3.35 төгрөг болж буурчээ.
зураг
Мөн төгрөгийн ханш Японы иений эсрэг дээрх хугацаанд 6.4 хувиар чангарчээ. Иений ханш 2022 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 24.23 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 22.76 төгрөг болж буурсан байна.
зураг
Ташрамд дурдахад, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнуудын валютын ханш ам.долларын эсрэг сулрах хандлагатай байгаа.
Экспортлогч орнуудын хувьд ханшийн сулралт нь бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах эерэг нөлөөтэй байдаг. Жишээ нь БНСУ-ын Самсунг, Японы Тоёотагийн ам.доллароор илэрхийлэгдэх үнэ хямдарна гэсэн үг. Энэ нь тухайн улсын экспортлогч компаниудад ихээхэн давуу тал болдог байна.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан