Кофе хорт хавдар үүсгэж, ходоод өвтгөж, арьс харлуулдаг нь үнэн үү

 

Кофе хорт хавдар үүсгэж, ходоод өвтгөж, арьс харлуулдаг нь үнэн үү?

 

   Хүмүүс кофег оюун ухаанаа сэргээж, сэтгэл санаагаа амраахын тулд хэрэглэж заншсан ч хүмүүсийн дунд кофе хортой гэсэн цуурхал байдаг.

   Орчин үед олон хүн кофег хэрэглэн сэтгэлээ сэргээж, амрааж хэвшсэн. Гэхдээ кофе хор хөнөөлтэй гэсэн зарим яриа яах аргагүй сэтгэл зовоож байна. Кофе уух нь хорт хавдар үүсгэдэг, ходоод өвтгөдөг, арьсыг харлуулдаг гэж ярьдаг нь үнэн үү?

Кофе таны ходоодыг өвтгөж байна уу?

   Кофе нь өөрөө ходоод гэдэсний өвчин үүсгэдэггүй. Харин аль хэдийн ходоод-улаан хоолойн сөргөө, ходоодны шархлаа болон бусад хоол боловсруулах эрхтний өвчтэй болсон хүмүүс кофе уух нь хүчиллэг рефлюкс, цээж хорсох зэрэг шинж тэмдгүүдийг улам хүндрүүлдэг.

Кофе хорт хавдар үүсгэдэг үү?

   Кофены үрийг өндөр температурт шардаг. Улмаар хорт хавдар үүсгэгч акриламид үүсгэдэг тул кофе нь хорт хавдар үүсгэдэг гэж үздэг.

Кофе арьсыг харлуулдаг уу?

   Хэт их кофе уух нь арьсыг бараан болгодоггүй. Кофенд агуулагдах пигмент нь хүний биед агуулагдах меланинаас тэс өөр байдаг. Хүний биед агуулагдах меланин нь меланоцитэд үүсч хадгалагддаг. Меланоцитын меланиныг ялгаруулахад нөлөөлдөг гол шалтгаан нь тирозиназын идэвхжил юм. Энэ нь хэт ягаан туяанд маш их өртдөг бөгөөд хүнсний пигментүүдээс болж арьсанд нөлөөлөхгүй.

 

Кофег хэрхэн зөв уух вэ?

Хэт их элсэн чихэр нэмж болохгүй

   Шинэхэн сүүтэй кофе сонгохыг зөвлөж байна. Сироп, элсэн чихэр, цөцгий зэргийг багасгахыг хичээгээрэй.

Өдөрт 3-аас илүүгүй аяга кофе уухыг зөвлөж байна.

   Насанд хүрэгчид өдөрт 400 мг-аас ихгүй кофейн, гурван аяга 8 унц (237 мл) исгэсэн кофе хэрэглэдэг.

Кофены цагийг анхаараарай.

   Өглөөний цай болон үдээс хойш уувал ходоод гэдэсний цочролыг багасгадаг тул жингээ хасах хүсэлтэй хүмүүс дасгал хөдөлгөөн хийхээс нэг цагийн өмнө ууж, бодисын солилцоог идэвхжүүлэхийг зөвлөж байна.

Хэт халуун биш

   65 градусаас дээш хэмтэй халуун ундыг удаан хугацаагаар уух нь улаан хоолойн хорт хавдар зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 

Зарим хүмүүст кофе бага уух эсвэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

   Ходоод улаан хоолойн сөргөө, ходоодны шархлаа болон бусад ходоод гэдэсний өвчтэй хүмүүст кофе уух нь хүчиллэг рефлюкс, цээж хорсох зэрэг шинж тэмдгүүдийг улам хүндрүүлдэг.

   Ясны сийрэгжилттэй гэж оношлогдсон өвчтөнүүдэд (ялангуяа эмэгтэйчүүдэд) бага уух эсвэл сүүтэй латте сонгохыг зөвлөж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд кофены хэмжээг хянах хэрэгтэй.

   Жирэмслэлт нь кофегоос 100 хувь ангид байдаггүй бөгөөд дунд зэргийн кофейн агуулсан ундаа, хоол хүнс нь төрөлхийн гажиг, зулбах, дутуу төрөлт, өсөлтийн хоцрогдол зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэггүй. Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд өдөрт 200 мг-аас ихгүй кофейн хэрэглэвэл зохино.

 

Найруулагч: Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж: www.xinhuanet.com
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан