Арилжааны банкууд 655.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна

Арилжааны банкууд 655.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна

 

Арилжааны банкууд энэ сарын 9-ны байдлаар 7.166 иргэнд 655.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг хэлэлцэх юм.

 

Зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувьтайгаар олгожээ. Тэдгээр иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэж байгаа.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан