Bloomberg: Хятадын чандарлах газрууд ачаалалд дарагджээ


Коронавируст халдвараас үүдэлтэй нас баралт нэмэгдсэнээр Хятадын цогцос чандарлах газрууд ачаалалтай ажиллаж байгаа талаар буяны байгууллагын эх сурвалжийн мэдээнд тулгуурлан Bloomberg мэдээлэв.
"Том хотуудын оршуулгын товчоод ачаалалд дарагдсан. Хойшид байдал улам хүндэрнэ" гэж эх сурвалжууд мэдээлж буй.
Бээжингийн нэг дүүргийн оршуулгын газар өдөр бүр 140-150 цогцос чандарлаж байгаа бол өмнө нь  энэ тоо 40-өөс дээш гардаггүй байжээ. Лунхуа хотын нэгэн чандарлах газар өдөр бүр 500 цогцос  шатааж байгаа нь дунджаас тав дахин их тоо юм .
Нас барсан хамаатан саднаа чандарлуулах гэсэн хүмүүсийн дараалал Хятад даяар нэмэгдсэн тухай дээрх мэдээнд өгүүлжээ. Британийн Airfinity Ltd. судалгааны байгууллага вируст халдварын үхэл Хятадад өдөртөө 9-25 мянга болтол өссөн гэж таамаглалж буй. Харин Хятадын эрх баригчид энэ талын статистик мэдээллээ нийтлэхгүй байгаа юм.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан