Ханхүү Харри дурсамж номдоо оруулсан ДУУЛИАНТАЙ ИШЛЭЛҮҮД


Ханхүү Харригийн "Spare" дурдатгал ном борлуулалтаараа дээд амжилт тогтоож, зууны хамгийн борлуулалттай номоор шалгарч магадгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ ном худалдаанд гарсан даруйдаа 1,4 сая хувиар борлуулагдаж, Penguin Random House хэвлэлийн газар номыг нэмэлтээр шуурхай хэвлэж байгаа аж. Ханхүү Харригийн номыг уншсан The Insider-ийн редакци энэ номонд багтсан хамгийн дуулиантай ишлэлүүдийг нийтэлжээ. 
 
Харриг мэндэлсэн өдөр ханхүү Чарльз Дианад юу гэж хэлсэн талаар 
"Гайхалтай. Чи надад залгамжлагч, нөөц хүнийг өглөө, ингээд миний ажил дууслаа"
 
Ээжийнх нь үхлийн талаар 
 
"Аав намайг тэврээгүй, тэр энгийн байдалд сэтгэл хөдлөлөө илэрхийлж сураагүй хүн. Тэгэхээр ийм хямралтай үед түүнээс юу хүлээх вэ? Гэхдээ тэр миний өвдөг дээр гараа тавиад "Бүх зүйл сайхан болно" гэж хэлсэн. Аав хүний ёсоор, найдлага тээн, зүрх сэтгэлээсээ тэгэж хэлсэн"
 
Хатан хааны гэр бүл дэх эмзэг сэтгэгдлийн талаар 
 
"Олон нийтийн өмнө айдаг. Ирээдүйн төлөө айдаг. "Ок, энэ лангууг хаа" гэж үндэстэн хэлэх өдөр ирэх вий гэхээс айдаг" 
 
Диана осолд орсны дараа сурвалжлагчид туслахаар очоогүй талаар 
 
"Тэд түүнийг суудал хооронд хавчуулагдан ухаангүй, эсвэл хагас ухаантай хэвтэж байхад зургийг нь авахаа зогсоогоогүй. Хэн ч юу болсныг шалгаагүй, хэн ч тусламж үзүүлээгүй, хэн ч тайтгаруулаагүй. Тэд дахин дахин гэрэл зургийн аппаратынхаа товчийг дарж, зураг авсаар байсан"
Диана гүнжийн үхлийн талаарх эцсийн дүгнэлтийн талаар 
 
"Энэ бол шоглоом, доромжлол байсан. Энгийн алдаануудыг гаргасан, логик цоорхойнууд их байсан. Энэ дүгнэлт хариулт өгөх биш илүү их асуултыг дагуулж байлаа"
Камиллад хэрхэн ханддаг талаар 
"Вилли бид хэд Камиллаг гэр бүлдээ хүлээн авна гэж аавдаа амласан. Гол нь түүнтэй гэрлэхгүй байхыг л бид оронд нь хүсэж байлаа. Дахиад гэрлэх хэрэггүй гэж бид гуйж байсан юм. Бид таныг дэмжинэ гэж хэлсэн. Бид Камиллаг дэмжинэ, гэхдээ түүнтэй гэрлэх хэрэггүй  гэж гуйж байлаа"
Shuud.mnЧарльз Диана гүнжийг амьд ахуйд Камиллатай амрагийн холбоотой байсан бөгөөд гүнжийг таалал төгссөний дараа хамт амьдрах болсон юм. 

Мегантай холбоотойгоор ахтайгаа муудалцсан талаар 
 
“Вилли намайг хараагаад дараа нь дайрсан. Бүх юм маш хурдан болж өнгөрсөн. Маш хурдан. Тэр захнаас зууран авч, гинж таслаад, газар унагасан. Би унахдаа нохойн идүүр дээр нуруугаараа унаж, идүүр хагарч, үйрмэг нь тал тал тийшээ бутарч байлаа. Би хэсэгхэн зуур хэвтээд, дараа нь босож ирээд Виллиг зайл гэж хэлсэн” 

Мегантай анх дотно харилцаатай болж эхлэж байхдаа хэрэлдсэн талаар 

“Мэгийн хэлснийг би буруугаар ойлгоод, түүн рүү хашгирч, түүнтэй бүдүүлэг, хэрцгийгээр ярьсан. Меган өрөөнөөс гарсан юм. Би түүнийг дээд давхраас олоход тэр унтлагийн өрөөнд сууж байсан. Тэр маш тайван байсан, дараа нь маш зөөлнөөр түүнтэй ингэж ярихыг хэзээ ч тэвчихгүй гэж хэлсэн. Тэр намайг яагаад ийм араншин гаргасныг мэдэхийг хүссэн. “Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй ингэж ярьж байхыг чи сонсож байсан уу? Хүүхэд байхад чинь томчууд ингэж байхыг чи харсан уу?” гэж тэр асуусан. Би хоолойгоо засаад эргэлээ. Тийм ээ, би сонсож байсан юм”

Афганистанд алба хааж байх үедээ хөнөөсөн гэх талибуудын талаар 

“Ихэнх цэргүүд хичнээн хүнийг цааш нь харуулснаа яв цав хэлж чаддаггүй. Би бол 25-ыг хөнөөсөн. Ид дайны үед би энэ 25-ны талаар хүн талаас нь бодож байгаагүй. Хүн гэж бодох л юм бол хүнийг хөнөөх боломжгүй. Тэднийг хөлөгнөөс нь унагасан шатрын дүрс л гэж болдох ёстой. Тэд миний хувьд сайн хүмүүсийг хөнөөж болохуйц, зайлуулах ёстой муу санаатнууд байсан. Тэдэнд ингэж хандах ёстой гэж надад сургасан. Энэ бол цэргийн албаны зайлшгүй нэг хэсэг” 

Өсвөр насандаа кокаин болон хар тамхи туршиж үзсэн талаар 
“Үүнд ямар ч хөгжилтэй зүйл байгаагүй, эдгээр нь намайг жаргалтай болгоогүй... Би бүхнийг туршиж үзэхэд бэлэн 17 настай өсвөр насны хүү байсан”

Залуудаа зандан насаа гээсэн талаар 

“Тэр бол адуунд дуртай, надтай залуу азарга мэт харьцаж байсан ахимаг эмэгтэйтэй хийсэн дорд үзэгдэл байсан. Би хийдгээ хийж дууссаны дараа тэр миний өгзгөн дээр алгадаад, яваад өгсөн. Хүн ихтэй уушийн газрын яг ард ийм юм хийсэн нь миний олон алдааны нэг байлаа. Хэн нэгэн биднийг харсан гэдэг нь эргэлзээгүй”
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546487
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан