АНУ Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагажээ

АНУ Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагажээ

 

АНУ-ын цэргийнхэн Хятадын агаарын бөмбөлгийг Атландын далай дээр “AIM-9X” пуужингаар харваж унагасан тухай "CNN" телевизийн суваг Пентагоны өндөр албан тушаалтны мэдэгдлээс эш татан мэдээлжээ. Уг ажиллагаанд Виржини муж улсын "Лэнгли" агаарын цэргийн баазын “F-22” сөнөөгч онгоцууд оролцжээ. "CNN"-ийн эх сурвалжийн мэдээлснээр бай руу нэг пуужин харвасан байна.

 

АНУ-ын эрх баригчид тус улсын эх газрын агаарын орон зайд "тагнуулын агаарын бөмбөлөг" илрүүлсэн талаар "NBC" телевизийн суваг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдерын мэдэгдлээс эш татан хоёрдугаар сарын 2-ны өдөр мэдээлжээ. Түүний хэлснээр, агаарын бөмбөлөг арилжааны агаарын тээврийн стандарт үзүүлэлтээс хамаагүй өндөр өндөрт байсан бөгөөд оршин суугчдад аюул учруулаагүй байна. АНУ-ын Зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар хоёрдугаар сарын 4-нд буюу бямба гарагт Өмнөд Каролинагийн эргийн ойролцоо уг бөмбөлгийг устгажээ.

 

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч "энэ бөмбөлөг Хятадынх мөн бөгөөд иргэний зориулалттай, цаг уурын судалгаанд ашигладаг" гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, “баруун зүгийн хүчтэй салхины улмаас бөмбөлөг удирдлагаа алдаж, тогтоосон чиглэлээсээ хазайжээ”. Хятадын ГХЯ цаг уурын судалгааны бөмбөлөг нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэнд харамсаж буйгаа, түүнчлэн нөхцөл байдлыг зохицуулахын тулд АНУ-ын эрх баригчидтай холбоо тогтооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад хийх айлчлалаа хойшлуулсан юм. 

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан