ХОХИРОГЧ: Хакүхо М.Даваажаргалд итгэж, койн аваад хохирчихлоо


Хакүхо М.Даваажаргал аваргынх гэх тодотголтой "World plus" койн худалдан авч, хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр (2023.02.03) мэдээлэл хийлээ.

Хохирогч иргэн "Миний хохирсон койн бол "World plus" гэдэг койн. 2021 оны намраас ICH койн гарч, үүний дараа борооны дараах мөөг шиг олон койн гарсан. Энэ олон койнтой давхцаад "World plus" гэдэг койн 2021 оны арваннэгдүгээр сарын үед гарч, нийт 10 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Энэ койныг гаргасан үндсэн компани нь "World plus digital" гэж компани байгаа. Энэ компанийн үндсэн эзэн буюу Улсын бүртгэл дээрх эцшийн өмчлөгчийн эхэнд Хакүхо Даваажаргал аварга байгаа. Хоёрдугаарт, Мотохару Кимура гэж япон хүн байдаг. Энэ хүнийг Японы парламентын гишүүн байсан гэж сонссон. Харин гурав дахь нь Хасагийн Эрдэнэбаяр гэж хүн бий. 
Энэ хүмүүс нийлж, өөрийн эзэмшлийн компаниараа дамжуулан койн гаргасан. Тухайн үед олон койн гарсан. Гэхдээ энэ койн нь бусад койноос нэг зүйлээрээ ялгаатай байсан. Юугаараа вэ гэвэл, койныг гаргасны дараа компанийн зүгээс албан ёсоор мэдэгдэл хийж, "Койныг чинь буцаагаад худалдаж авна" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, бусад койнууд анхны үнээрээ гарлаа, үнэ нь өсөхөд мөнгө олно, үнэ нь унавал мөнгөө алдана гэдэг энгийн дүрэмтэй арилжаагаар явж байсан. 
Харин "World plus" койн бол маш ялгаатай. “Чи манай койныг ав. Үнэ өсөх, өсөхгүй нь асуудал биш. Бид ямар нэг нөхцөлгүйгээр койныг буцаагаад худалдаж авна" гэж жилийн 24%-ийн өгөөж амласан. Өөрөөр хэлбэл, тухайн үед 1 төгрөгөөр гарч байсан койныг жилийн дараа 24 төгрөгөөр буцааж худалдаж авна” гэдэг амлалтаа албан ёсны сошл хаягаараа ч, тус компанийн ерөнхий захирал Х.Эрдэнэбаяр гэдэг хүн өөрийн албан ёсны сошл сувгаараа ч өгсөн.
Ингэхдээ 2022 оны нэгдүгээр сараас үе шаттайгаар худалдаж авна гэдэг зүйлээ койн эзэмшигчдэд хэлсэн. Гэтэл биднээс койноо худалдаж аваагүй. Тухайн оны 7 сар гэхэд буцаж худалдаж авна гэсэн ч Х.Эрдэнэбаяр гэдэг хүн нь алга болчихсон.
Олон хүн Хакүхо аварга болон Японы парламентын гишүүн байсан хүнд итгэж, олон хүн койн авсан. Бид нэгдүгээрт, Хакүхо аваргад итгэсэн. Олон улсад нэр төртэй, Монголын том аваргын хүү маань арай монголчуудыгаа мэхлэхгүй байх гэж итгэж орсон.
Үүнээс гадна олон талаас нь харсан. Жишээ нь "World plus Digital" компани "Эм Си Эс" компанид хөрөнгө оруулалт хийсэн. Мөн койны үед олны танил олон хүн энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн байсан. Энэ бүгдэд үндэслэж бид хөрөнгө оруулалтаа хийсэн. Оффис нь "Хаан палас"-ын 10, 11 давхарт байсан. Одоо бол 11 давхар нь хоосон, лацдаад орхисон байна билээ. Миний ойлгосноор түрээслэж байгаад гарсан юм шиг байна. 
Биднийг хохироосон койны үнэ өнөөдөр 50 дахин унасан. Өрөөр хэлбэл, 1 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн хүн 20 мянган төгрөгтэй болсон гэсэн үг" гэж, олон нийтэд мэдээллээ. 
Түүнчлэн хохиргч иргэн койны хохирлоо төрөөр төлүүлнэ гэж явахгүй. Харин олон иргэнийг хохироон сурагггүй болсон Х.Эрдэнэбаяр гэгчийг олж өгөхийг Цагдаагийн байгууллагаас хүссэн юм.
https://news.zindaa.mn/4hxw
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан