Олон орны хүмүүс:
- Хятад улсын хөгжил дэлхий дахинд чухал ач холбогдолтой бөгөөд Хятадын хөгжлийн туршлагаас бусад улс орон суралцах нь зүйтэй юм. Бид хоёр чуулганаар дамжин Хятадын ирээдүйд хэрэгжүүлэх дотоод, гадаад бодлогын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна гэж илэрхийлж байна.
Америк-Хятадын нисэхийн өвийн сангийн дарга Жефф Грин:
- Хятадын хоёр чуулган нь чухал ач холбогдолтой бөгөөд Хятад улс ирээдүйд эдийн засгаа хөгжүүлэхийн тулд авах арга хэмжээ нь дэлхий дахинд нөлөөлөх болно гэж хэллээ.
Лаосын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яамны дэд сайд Поси Чоманёнг:
- Өнгөрсөн таван жилд Хятад улс экологи, байгаль орчны хамгаалалтыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт багатай ногоон хөгжлийг ахиулж, тогтвортой хөгжилд хүрсэн юм. Яг ийм хөгжлийн үзэл баримтлал нь Хятадын эдийн засгийг тогтвортой, иж бүрэн хөгжилд хүрэх боломжийг олгосон байна гэж хэллээ.
Өмнөд Африкийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Эвисто Бенжела:
- "Бүс ба зам” санаачилга нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст төслөө хэрэгжүүлээд зогсохгүй, басхүү Африкт төслөө хэрэгжүүлж байна. Үүгээр ч зогсохгүй Итали, Грек болон бусад газруудад ч төслөө хэрэгжүүлж байгаа. Харилцан сөргөлдөхийн оронд хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг эрэлхийлэх нь "Бүс ба зам" санаачилгын уламжилж буй үзэл баримтлал юм гэж хэлэв.
Найруулагч: | Б.СУРНАА |
Эх сурвалж: | www.cri.cn |