Дональд Трамп: АНУ дэлхийн гурав дахь гадил жимсний бүгд найрамдах улс боллоо


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн бямба гаригт дэмжигч нартайгаа уулзах үеэрээ “Жо Байден АНУ-ыг “Бананын бүгд найрамдах” улс болгон хувиргаж байна” гэжээ. 
Дональд Транп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Вако, Техас мужид кампанит ажлаа өнгөрсөн бямба гаригт явуулжээ.
Тэрээр "Байдены дэглэм улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг хууль сахиулах байгууллагыг зэвсэглэсэн нь Сталинист Оросын аймшгийн шоу шиг" гэж мэдэгдээд Байдены Америкийг "Дэлхийн гурав дахь гадил жимсний бүгд найрамдах улс" гэж нэрлэжээ. Трамп хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол 24 цагийн дотор мөргөлдөөнийг зохицуулж чадна гэж хэдэн сарын турш мэдэгдэж байсан. Тэрээр бямба гаригт Вако хотод цугларсан олны өмнө "Бид энэ улс төрийн ангиудыг албан тушаалаас нь зайлуулсны дараа л шударга ёс тогтоно" гэжээ. Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэд хэдэн амлалт өгч, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Хятадаас импортлохоо зогсоох, трансжендер солиорлыг зогсоох  амлалт өгсөн. Америкийн түүхэн дэх хамгийн том дотоодын албадан гаргах ажиллагааг эхлүүлэхээ мөн мэдэгдсэн байна.
1950-иад оны эхээр Дуайт Д.Эйзенхауэрын засаг захиргаа ‘Wetback ажиллагаа’-ын хүрээнд нэг сая гаруй хууль бус цагаачдыг нутаг буцаасан тухай тэрээр онцолжээ. Трамп одоогоор 2024 онд Бүгд найрамдах намаас нэр дэвших санал асуулгыг тэргүүлж байгаа бол Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис  хоёрдугаарт бичигдэж байна.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан