Хоёр Солонгосын төлөөлөгчид уулзжээ


Баасан гарагт БНСУ болон БНАСАУ-ын өндөр түвшний төлөөлөгчид уулзаж, Солонгосын хойгийг тойрсон нөхцөл байдал болон хил дамнасан асуудлуудын талаар хэлэлцсэн байна. Энэ тухай БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамнаас мэдээлэв.
БНАСАУ-ын хилийн Кэсон суурин дахь Зохицуулах товчоонд болсон энэхүү уулзалтад БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны дэд сайд Чун Хэ Сун болон БНАСАУ-ын ижил түвшний төлөөлөгч Жөн Чон Су нар оролцжээ. 
“Талууд хоёр Солонгосын харилцаа, Солонгосын хойгийн нөхцөл байдал болон БНАСАУ-АНУ-ын сүүлийн үеийн яриа хэлэлцээний талаар хэлэлцсэн” гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Мөн тэд ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох Японы колончлолын дэглэмийн эсрэг Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг зохион байгуулсны 100 жилийг ойг хамтран тэмдэглэх тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. Өмнө нь хоёр улсын удирдагчид есдүгээр сард хийсээн дээд хэмжээний уулзалтын үеэр уг асуудлыг хэлэлцэж, тохиролцсон байна. скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан