Хятад, Японы Гадаад Харилцааны сайд нар уулзжээ

Хятад, Японы Гадаад Харилцааны сайд нар уулзжээ

 

4 сарын 2-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Чинь Ган, Японы Гадаад харилцааны сайд Хаяаши Ёшимаса нар Бээжин хотноо уулзжээ. Энэ үеэр Чинь Ган:  "Хоёр тал удирдагчдын нийтлэг ойлголтын хүрээнд гэрээний үзэл баримтлалын дагуу харилцаа холбоогоо нэмэгдүүлж, хоёр орны харилцааны саад тотгорыг арилгаж  урагшлах ёстой. Энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсаг хамтран ажиллах нь Хятад Японы харилцааны цорын ганц зөв сонголт. Энэ бол хоёр орны харилцааны хагас зууны замналаас бидэнд өгсөн сургамж юм. Зөрчил маргаан, бүлэглэл, сөргөлдөөн, дарамт шахалт бол асуудлыг шийдвэрлэх арга биш. Итгэл найдвараа батжуулж, амлалтаа сахиж, түүхээс сургамж авах нь Хятад Японы харилцаа урт хугацаанд тогтвортой байх нөхцөл болно. "гэв.
 
Харин Японы Гадаад харилцааны сайд Хаяаши Ёшимаса: "Япон, Хятадын харилцаанд  хөгжлийн өргөн боломж бий. Хариуцлагатай улс орнуудын хувьд бүс нутаг, дэлхий нийтийн хөгжил цэцэглэл, тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулахад Япон улс бэлэн байна" гэсэн байна.
 
Г.Бямба
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан