Сургуулийн автобуснуудыг дүүргүүдэд хуваарилав


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин сургуулийн автобусны талаар “Моннис” ХХК сургуулийн 75 автобус нийлүүлэхээс өмнө нь 25 автобусыг нийлүүлсэн. Сая 50 автобус нийлүүллээ. Сургуулийн автобусны хуваарилалтыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хийсэн.
Манай газар хүүхдүүдийн хөдөлгөөн, аюулгүй байдал, эрэлт, хэрэгцээний судалгааг гаргаж, Нийслэлийн Нийтийн тээврийн газарт өгсөн. Сургууль, хүүхдийн тоо, эрэлт хэрэгцээнд үндэслэн Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрханд найм, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр долоо, Хан-Уул дүүрэгт зургаа, Налайх, Багануур дүүрэгт тус бүр хоёр, Багахангай дүүрэгт нэг автобус хуваарилсан” хэмээлээ.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Дүүргийн Боловсролын хэлтсүүдээс хуваарилсан автобусны замнал болон зорчилт үйлчилгээтэй холбоотой саналуудыг авч, дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн. Дүүргүүд зохион байгуулалтаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор зардлыг баталсан төсвийн хүрээнд шийднэ” гэв.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл автобус хүлээлгэж өгч байгаад талархаж байна. Цаашид автобусны засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг бодитоор тусгах шаардлагатай байгааг хэлж байлаа.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан