Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ.
Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 12.3% гарч байсан юм.