Нүүрсний хэрэгт холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ-аар хоёр долоо хоногийн өмнө хэлэлцсэн.
Хоёрыг нь явуулж, нэгийг нь авч үлдсэн. Тодруулбал, Н.Наранбаатарыг чуулганд оролцсон гишүүдийн 53 хувийн саналаар түдгэлзүүлээгүй юм. Тэгвэл Ерөнхий прокуророос нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Нэг нь Н.Наранбаатар юм байна. Түүнийг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэг дээр шалгаж буй бөгөөд бүрэн эрх нь мөрдан шалгах ажиллагаанд саад учруулж буй аж. Нөгөө нь Ж.Батсуурь гэнэ. Тэрбээр сүүлийн үед нутагт нь үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” хэмээх компанитай нэр холбогдоод байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин