Дуучин Rain-ий шинжилгээний хариу олныг цочирдуулав


Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин Rain-ий чийрэг бие олон хүмүүст дасгал хөдөлгөөн хийх урам зориг өгдөг гэхэд хилсдэхгүй. Энэ жил 40 нас хүрч байгаа тэрээр өөрийн инстаграм хуудаснаа шинжилгээнийхээ хариуг нийтэлсэн нь олон хүнийг гайхшруулсан гэнэ. 
Түүний биеийн жингийн индекс "Илүүдэл жинтэй" гэж гарсан нь Rain-ийг ч эргэлзэхэд хүргэжээ.
Тэр энэ тухайгаа "Гэхдээ би дасгал хийдэг... Бүр маш их. Би илүүдэл жинтэй гэнэ ээ. WTF... Та бүхэн юу гэж бодож байна? Би дасгалаа тогтмол, илүү их хийх шаардлагатай юм шиг байна... Одоо мэргэжлийн төвшинд бэлдэж эхлэх хэрэгтэй юу? Мэргэжлээ өөрчилдөг юм бил үү? Би өдөрт хоёр удаа дасгал хийдэг. "Машин" эвдрээгүй гэдэгт итгэлтэй байна уу?" гэжээ. 
Биеийн жингийн индексийн хүний биеийн жин болон өндрийг ашиглан тодорхойлох нь хуучирсан арга. Үүнд тухайн хүний булчингийн масс болон өөхний агууламж зэргийг харгалзан үздэггүй. Тиймээс булчингийн масс ихтэй хүмүүс таргалалттай хэмээн гарах тохиолдол гардаг байна. 
Гэвч эмнэлгийн мэргэжилтнүүд үүнийг ашигласаар байгаа нь хүмүүсийг төөрөгдөлд оруулдгийг энэхүү үйл явдал тод харуулав. Тиймээс энэ мэт эмнэлгийн дүгнэлтэд ач холбогдол өгөхгүй байхыг анхааруулжээ. 
 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан