Фэйсбүүкээр линк явуулан залилан хийдэг байжээ

Хортой линк явуулаад линк дээр дарахад нь иргэдийн фэйсбүүкт нэвтрэх нэр, нууц кодыг аван нэвтэрч мөнгө залилдаг этгээдүүдийг шалгаж байна.
Тодруулбал, фэйсбүүк орчинд “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн групп”-т линк байршуулах эсхүл иргэний фэйсбүүк хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фэйсбуукийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Хэрэв танд ийм чат ирсэн бол линк дээр дарж болохгүйХэрэв танд ийм чат ирсэн бол линк дээр дарж болохгүй
Уг сэжигтэй этгээдүүд нь иргэний фэйсбуукийн найзууд руу өмнөх бичсэн чатуудыг нь харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж мөнгийг нь бусдын дансыг ашиглан шилжүүлж авдаг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Тэд 52 иргэнийг 40 орчим сая төгрөгөөр хохироожээ. Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан