“Алтан дэнлүү” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа

“Алтан дэнлүү” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа

 

Та бүхэндээ сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Ф.Найтинелийн мэндэлсэн өдөр, Олон улсын сувилагчийн өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна.
Сувилагч мэргэжил нь эхийн хайр элбэрэл, энэрэх асрах сэтгэлээс үүдэлтэй хайрлахуйн ухаан билээ. Тиймээс “Хүн хаана байна, тэнд сувилахуй оршино.”хэмээн Ф.Найтингелилэрхийлсэн байдаг.
“Алтан дэнлүү” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Сувилахуй судлаач Ж.Уотсон“...Сувилагч нь сувилгааны маш олон үйл ажиллагаа, арга аргачлал, стандартыг хэрэгжүүлэн, гүйцэтгэдэг. Бид зөвхөн хийж буй үйлдэлд анхаарлаа чиглүүлэхээс үйлдлийг гүйцэтгэж буй сувилагчид тавих халамж анхааралтөдийлөн хангалтгүй байна”хэмээн тодорхойлсон байдаг.
Алтан дэнлүү хүндэтгэл ёслолын ажиллагааны онол Ж.Уотсоны “Халамжийн тухай онол”, сэтгэл ханамжийн үр дүнг үндэслэл болгодог.
“Алтан дэнлүү” үйл ажиллагаа нь сувилагчийн ажил үйлсийг алдаршуулан, сурталчилж, мэргэжлээрээ бахархах, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийг сувилагчид өөрсдөө санаачилан зохион байгуулдаг цорын ганц үйл ажиллагаа билээ.
Өнөөдөр Монгол улсад Хуулийн этгээдийн байгууллагад бүртгэлтэй 40 гаруй төрийн бус байгууллага байна. Мэргэшсэн чиглэлийн 15, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Сувилахуй төв”-ийн хэлбэрээр 12 байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна.
2022 онд ЭМ-ийн сайдын а/319 тушаалаар“Сувилагч мэргэжилтнийёс зүйн дүрэм”-ээр “Сувилагчийн тангараг”,“Монголын сувилагчдын эрхэмлэн ёс“ –г сайдын тушаалаар баталгаажлаа.
Эмнэлгийн тусламжийн хуульд заагдсаны дагуу сувилахуйн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх сувилахуйн төв 2022-2023 онд сувилагчдын санаачлагаар“Өмнөговь аймагт “Мөнхөд –Энх” сувилахуйн төв,Архангай аймагт“Эрүүл зан үйл” , Сүхбаатар аймаг: “Од” сувилахуйн төв,Улаанбаатар хотод “Гэгээ” төвшинээр байгуулагдан иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж, нийт сувилахуйн төв ТББ нь 15 хүрсэн байна.
Монгол улсын Эрүүл мэндийн салбарын түүхэн 102 жилийн хугацаанд анхны санитараас, дайны жилийн сувилагч, сестра, сувилагч, сувилахуйн мэргэжилтэн болтлоо өсөн дэвжиж буй сувилагч мэргэжил дараах албан тушаалд мэдлэг, чадвар, хандлагаа зориулан ажиллаж байна.
Сувилахуйн тусламж үзүүлэгч: ЭМБ-д ажиллаж буй 13947 сувилагчдаас Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчээр 4 сувилагч мэргэшиж,Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан шинээр Өмнөговь аймгийн Эрчимт эмчилгээний мэдээгүйжүүлгийнсувилагч Л.ЧулуунчимэгБаянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хагалгаанысувилагч Л.Бор нар хүртэж,нийт 17 гавъяатынМэс заслын сувилагч 7/ 41.2%, Мэдээгүйжүүлэгийн сувилагч 3/17.6%, Ахлах сувилагч 3/17.6%,Сувилахуйн албаны дарга 1/5.9, Ээлжийн сувилагч 1/5.9%, ТББ 1/5.9%, Асрагч 1.5.9% эзлэж байна.
Удирдагч сувилагч: ЭМЯ, ЭМХТ-д сувилахуйн мэргэжилтэн ажиллах албан тушаалд их эмч томилогдон ажилладаг. Харин аймгийн ЗДТГ-4, ЭМГ-ын сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн 22, ЭМБ-ын сувилахуй эрхэлсэн дэд захирал 3 байгаагийн 2 сувилагч, 1 их эмч, сувилахуйн албаны дарга орон нутагт 22, ЭМЯ-ны харьяа байгууллага 20, НЭМГ-ын харьяа байгуулага 35 нийт 75 хүрсэн байна.
Зөвлөгч сувилагч: Сувилагч мэргэжлийн Зөвлөх зэрэгтэй сувилагч 75 хүрч, сувилахуйбие даасан тусламж үйлчилгээндмэргэшсэн чиглэлээр зөвлөн туслах сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж ирлээ.
Судлаач сувилагч: Сувилахуйн ухааны доктор 17, сувилахуйн болон боловсролын магистр 180, эрүүл мэндийн бодлго удирдлагын магистр 38 –д хүрч Сувилахуй ухааны докторыг зэргийг Г.Дэлгэрсүрэн хамгаалж, дэд профессорын цолыг Г.Хулан хүртэж,клиникийн профессорын цол Д.Батболд, Л.Хишигдэлгэр, Ж.Энхмаа, Ж.Сэргэлэнцэцэг, Д.Цэрмаа хүртсэн байна.
Багш сувилагч: Төрийн өмчит их сургууль 1, хувийн хэвшлийн их дээд сургуульд үндсэн багшаар 92 сувилагч багш ажиллаж, гэрээт болон дадлага удирдах багшаар сувилагч мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй сувилагч нартай гэрээ байгуулан ажиллаж байна. Багш сувилагчаас хувийн хэвшлийн сургуулийн захирал 1, тэнхмийн эрхлэгчээр 12 сувилагч томилогдон, боловсролын магадлан итгэмжлэлийн шинжээч багшаар 16 багш мэргэшсэн байна.
“Алтан дэнлүү 2023” хүндэтгэл ёслолйн ажиллагаанд Нийслэлийн 28 байгууллага, Орон нутгийн 14 аймгийн нийт 500 сувилагч оролцоно.
Ахмад сувилагчдын төлөөлөлд “Эгэл жирийн энгүй ачтан” -5, ТББ-ын шагнал 10, Сувилагч багш 5,“Алтан дэнлүү 2023” шалгаруулалтын “Удирдагч сувилагч” 5 “Тэргүүний сувилагч” 10, “Шилдэг сувилагч” -7, Тэргүүний тасаг 1, “Шилдгийн шилдэг сувилагч” -6, “Шилдэг хамт олон” 2, “Тэргүүн дээд шагнал” -1, Супер шагнал байрын урьдчилгаа олгох шагнал 3, нийтдээ55 сувилагчид урамшуулал олгох боллоо.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.





















скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан