Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгч байна

 Шүүгчийн сонгон шалгаруулалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.
 
        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 134 дүгээр тогтоолоор бүртгэсэн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх болон сум дундын шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт баталсан хуваарийн дагуу өнөөдөр(2023.05.29) эхэллээ.
 
   
   Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 15 сул орон тоонд 50 нэр дэвшигч ийнхүү "Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар" болон "Салбар эрх зүйн мэдлэгээ" шалгуулж байна. 
 
Дээрх нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.
 
 
       Маргааш(2023.05.30) Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс "Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар" болон "Салбар эрх зүйн мэдлэг"-ийн шалгалтыг хуваарийн дагуу авах юм.
 
 
Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.
 
 
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан