“БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11 цагт Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын спорт танхимд эхэлсэн.
Урьдчилсан хэлэлцүүлэгт 2 прокурор, 9 яллагдагч, 13 өмгөөлөгч, иргэний хариуцагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг нийт 400 гаруй хүн оролцож байна.
Урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж нээлттэй үргэлжилж байна.

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан