Марокко улс Коран судар шатаасныг эсэргүүцэн Швед дэх Элчин сайдаа эргүүлэн татжээ

Марокко улс Коран судар шатаасныг эсэргүүцэн Швед дэх Элчин сайдаа эргүүлэн татжээ

 

Марокко улсын Засгийн газар лалын шашинтнуудын ариун Коран судрыг шатаасныг эсэргүүцэн лхагва гарагт Шведэд суугаа Элчин сайдаа эргүүлэн татсан байна. Энэ тухай Хойд Африкийн тус хаант улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгдэв.
 
"Хааны дээд тушаалын дагуу Стокхолм дахь Элчин сайдыг зөвлөлдөхөөр тодорхойгүй хугацаагаар эргүүлэн татлаа” гэж Мароккогийн ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ. 
Мөн Марокко дахь Шведийн хэргийг хамаарагчийг ГХЯ-нд дуудаж, "хүлээн зөвшөөршгүй энэ үйлдэл"-ийг буруушааж, эсэргүүцэл илэрхийлснийг тэмдэглэсэн байна. “Коран судрыг шатаасан хариуцлагагүй, дайсагнасан үйлдэл нь хаж мөргөл, Курбам-Байрам баяр тохиож буй ариун хугацаанд тэрбум гаруй мусульманчуудын сэтгэлийг үл тоомсорлосон явдал юм” гэж Моракко улсын ГХЯ-ны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. 
Шведийн цагдаа нар зургаадугаар сарын 28-ны өдөр буюу Курбан-Байрам баярын эхний өдөр Стокхолм хот дахь гол сүмийн дэргэд Коран судрыг шатаасан эсэргүүцлийн ажиллагааг явуулахыг зөвшөөрчээ. Тус улсын Ерөнхий сайд Ульф Яльмар Кристерссон цагдаагийн шийдвэрийг "хууль ёсны боловч оновчгүй шийдвэр" гэж мэдэгдсэн байна. 
Энэ өдөр Иракаас цагаачилж ирсэн 37 настай Салван Момика гэгч Коран судрын хуудсыг урж, шатаажээ. 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан