Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа

ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
Арга хэмжээ нь монгол эм эмнэлгийн мэргэжлийн сургалтаар дамжуулан орон нутгийн хөгжлийн шаардлагад нийцсэн уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг бэлдэхээр зорилго тавьсан байна. Анхны сургалтад Монгол улсаас 28 эмч мэргэжилтэн хамрагдаж, долоо хоногийн турш Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн Хангайбаатар, Шүр зэрэг туршлагатай нэрт эмч нараас мэдлэг, туршлага суралцсан юм.
Дашрамд дурдахад, ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг нь 2025 оны эхний хагас жилд давхардсан тоогоор Монгол улсын 20 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ нь ард түмний эрүүл мэндийн үйлс дэх уламжлалт анагаах ухааны салбарын хувийн жинг нэмсэн бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа, иргэдийн солилцоонд оруулж буй эм эмнэлгийн салбарын хувь нэмрийг нотолсон байна. 
Зохиогч:
Ц.УРАНТУНГАЛАГ, С.УРЬХАН
Найруулагч:
С.УРЬХАН
Эх сурвалж:
СОЛОНГО
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан