НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл анх удаа хиймэл оюун ухааны асуудлаар хуралдана

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл анх удаа хиймэл оюун ухааны асуудлаар хуралдана

 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл долоодугаар сарын 18-нд түүхэндээ анх удаа хиймэл оюун ухааны асуудлаар хуралдана.  Энэ тухай Их Британи улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Барбара Вүүдворд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Их Британи даргалж эхэлсэнтэй холбогдуулан даваа гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

Ийм асуудлыг Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэх нь хиймэл оюун ухаанаас үүдэлтэй асар их боломж, эрсдэлийг зохицуулах олон талын чиг хандлагыг дэмжих боломжийг олгоно гэж тэрбээр онцолсон байна.  Энэхүү хуралдааныг Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли даргална. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, хиймэл оюун ухааны салбарын мэргэжилтнүүд үг хэлэх төлөвтэй байна. 

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан