Хоёр улсын хоорондох тээвэрлэлтийг нэмэх, зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцов

Хоёр улсын хоорондох тээвэрлэлтийг нэмэх, зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцов

 

ЗТХЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны Автотээврийн болон хотын зорчигч тээврийг удирдах газрын орлогч дарга Александров Антон Александровичтай 10 дугаар сарын 27-нд уулзаж, ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа.

 

Тус уулзалтаар хоёр улсын тээвэрлэлтийг нэмэх, зөвшөөрлийн бичгийн ашиглалт, 2024 оны зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцсоныг ЗТХЯ мэдээлэв. Монгол Улс Бүгд Найрамдах Беларусьтай 2003 онд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан бөгөөд энэ сарын 24-ний байдлаар 1067 автомашин нэвтэрсэн тээвэрлэлт хийжээ.

 

Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд Улаанбаатар хотод 20 ширхэг МАЗ маркийн их багтаамжийн угсраа автобус нийлүүлсэн нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа. Мөн өнгөрсөн хугацаанд Беларусь Улсаас авто замын засвар, арчлалтын 42 ширхэг техник хэрэгсэл нийлүүлээд байгаа аж. Монгол Улс, Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон найрсаг харилцаатай улс юм.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан