ХОЙД СОЛОНГОСЫН 6 ОДТОЙ ЗОЧИД БУУДЛЫН ҮНЭН ТӨРХ


Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод байрлах “Рянган” зочид буудалд тус улсдаа хамгийн тансагт тооцогддог бөгөөд “6 одтой” гэх мундаг статустай. Хаалттай энэ орны иргэд тус зочид буудлыг хамгийн шилдэг нь гэдэгт итгэж, хамгийн өндөр зэрэглэлийн үйлчилгээг үнэхээр үзүүлж чаддаг гэж боддог. Харамсалтай нь нутгийн иргэдийнх шиг нь тийм ч сайхан үйлчилгээтэй газар бус гэдгийг зургаас харж болно.
“TripAdvisor” сайтад “Рянган” зочид буудлын талаар 30 гаруй сэтгэгдэл олж болно. Эдгээрийн олонх нь үйлчилгээг нь муу гээд нийт 5 онооноос 2.5-ыг өгчээ.
284 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх
Тус зочид буудалд саатсан жуулчид “Рянган”-аас санал болгодог үйлчилгээний бодит түвшин, өрөөний дотоод засал, хоол хүнс, тав тухтай байдал зэрэгт толгой сэгсрэн шогширчээ.
Энэ буудалд буусан нэгэн британи жуулчин “Ор нь маш хатуу. Бараг шалан дээр унтсан нь илүү тухтай. Би жорлонгийнхоо усыг таттал хөлөө норгочихож билээ” гэж бичжээ.
468 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх
652 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх
Тэгвэл Кейптаунаас ирсэн жуулчин “Зөвлөлтийн стилийн сонгодог зочид буудал. Харанхуй, гэрэлтүүлэг муу, чулуу шиг ортой, өрөвдмөөр хоолтой, халуун ус нь тасалддаг. Хамгийн муу зүйлс нь энэ биш шүү” гэжээ.
558 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх
750 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх
Харин ганц л хүн энэ зочид буудлыг магтжээ. Эстоноос ирсэн нэгэн жуулчин “Сайнаас нь гэвэл нэг сувагтай том, дөрвөлжин зурагт байна. Хойд Солонгосын суртал ухуулгын энэ сувгаар хөтлөгч эмэгтэй нь Ким Чен Уныг талбай, барилгын өмнө дүрсэлсэн зураглал дээр байдаг чадлаараа сэтгэл догдлуулан ярьдаг” гэж бичсэн байна.
1156 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх
373 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх
1039 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх
846 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх
1236-782x1024 Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан