Аялах нь аз жаргалтай амьдралын салшгүй нэгэн хэсэг


“Аялах нь аз жаргалтай амьдралын салшгүй нэгэн хэсэг” гэж БНХАУ-ын иргэдийн дийлэнх нь үзэж байгаа тухай тус улсын Аялал жуулчлалын академийн явуулсан судалгааны дүнд мэдээлэв.
Санал асуулгад оролцогчдын 80 орчим хувь нь гэр бүлийн аялал нь аз жаргал авчирдаг хэмээн боддог гэж хариулсан бол 96.5 хувь нь гэр бүлийнхэнтэйгээ аялаж явсан үеэ дурсан санах дуртай гэж хариулжээ.
Өнгөрсөн онд Хятад улсаар 5.54 тэрбум жуулчин аялсан нь өмнөх оныхтой харьцуулахад 11 орчим хувиар өссөн үзүүлэлт болсон ба энэ салбарын орлогын хэмжээ 5.13 их наяд юань буюу 762 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүний зэрэгцээ 2018 онд Хятадын 148 сая орчим иргэн гадаадын улс орнуудаар аялсан нь өмнөх оныхтой харьцуулахад 13.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Аялал жуулчлалын академийн тайланд тэмдэглэснээр, өдөрт дунджаар 20-50 ам.доллар зарцуулдаг хүмүүс нийт жуулчдын 29.9 хувийг эзэлж байсан бол 50-аас дээш ам.доллар зарцуулдаг хүмүүс 8.4 хувийг эзэлж байжээ. Түүнчлэн 2020 он гэхэд энэхүү хоёр бүлгийн хүмүүс нийт жуулчдын тэн хагасыг бүрдүүлэх төлөвтэй байна.
2019 онд Хятад улсаар 6 тэрбум хүн, гадаадын орнууд руу Хятадын 166 сая орчим сая хүн аялна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан