Б.Жавхлан: Сүүлийн дөрвөн жил Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад өр төллөө

Б.Жавхлан: Сүүлийн дөрвөн жил Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад өр төллөө

 

"Самурай" бондын 200 сая ам.долларыг Монгол Улс өөрийн эх үүсвэрээр бүрэн төлсөн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдэл хийсэн билээ. 

Энэ үеэр Монгол Улсын гадаад өрийн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын нийт өр 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 34 тэрбум ам.доллар байна. Үүнд

  • Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар
  • Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар
  • Арилжааны банкуудын гадаад зээл 1.6 тэрбум ам.доллар
  • Аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байгаа юм. 

Засгийн газрын өр нь дотроо хоёр хэсэгтэй.

  1. Хөнгөлөлттэй зээл - 1990-2012 он хүртэл 326 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэрээний хугацаанд жигд хуваарилагдаж, бага дүнгээр төлөгддөг.
  2. Гадаад бонд - 2012 оноос хойш гаргасан эхэлсэн ба 12 бонд гарсан. Нэг дор бөөн дүнгээр буюу 300 сая ам.доллароос нэг тэрбум ам.доллар төлөгдөнө. Дефолтын эрсдэл өндөр байдаг.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийн өрийг төлж, барагдууллаа. Үүнээс 10.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 2.6 их наяд төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн.

Төлбөрийн задаргаа: 

зураг

 

Мөн нэмээд энэ жил Хөгжлийн Банк 700 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн барагдуулж дууссан. Ирэх жилүүдэд бондын хугацаат өр төлбөрүүд байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх нөхцөл бий болж байна" хэмээв.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан