Газын зурваст дотоодын сэтгүүлчид амиа алдсаар байгааг онцоллоо

Газын зурваст дотоодын сэтгүүлчид амиа алдсаар байгааг онцоллоо

 

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Сэтгүүлчдийг хамгаалах комисс” (CPJ) байгууллагаас жил бүр гаргадаг хэвлэл мэдээллийн шинэ тайланг саяхан гаргажээ. 2023 он хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй ажилтнуудын хувьд хүндхэн жил болсныг энэхүү тайланд онцолсон байна.  Өнгөрсөн онд дэлхий даяар 99 сэтгүүлч амиа алдсаны 75 хувь нь Израил Хамасын мөргөлдөөний улмаас Газын зурваст амь насаа алджээ. Сэтгүүлчдийг хамгаалах комисс (CPJ)-ын мэдээлснээр дээрх мөргөлдөөний эхний арван өдөрт 77 сэтгүүлч амь үрэгдсэн гэсэн харамсалтай тоо баримтыu дурджээ. Тэдний 72 нь палестин гаралтай, гурав нь Лив улсын иргэд бол хоёр нь Израилын сэтгүүлчид юм.

 
Мөн хэвлэлийн эрх чөлөөний бусад байгууллагуудаас мэдээлж буй амь үрэгдэгдсэн сэтгүүлчдийн тоо дээрхээс ч өндөр байгаа нь түгшүүр төрүүлж буй. Хэдийгээр Газын зурваст болж буй үйл явдалтай холбогдуулан Олон улсын эрх зүйн зарчмын хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамгаалж байгаа боловч нөхцөл байдал дээр 10 сэтгүүлч тутмын нэг нь амиа алдсан гэж Олон улсын сэтгүүлчдийн холбоо тооцоолжээ.
Тус байгууллагын гүйцэтгэх захирал Жоди Гинсберг “Бид сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, олон нийтийн мэдэх эрхийн эсрэг ажилласан хэн бүхнийг шүүхэд өгөх ёстой. Олон нийтийг мэдээллээр хангахын төлөө ажиллаж буй сэтгүүлчдийг хамгаалахын тулд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээн мэдэгджээ. 
Мөн CPJ болон бусад хэвлэлийн эрх чөлөөний төлөөх байгууллагуудын зүгээс ч  сэтгүүлчдийн хамгаалалтыг нэмэгдүүлэхийг уриалж, зөрчил мөргөлдөөний талаарх бодит баримтыг ил болгох, үйл явдлыг мэдээлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлон дурджээ.


"Энэ дайнд Палестины сэтгүүлчид асар их хохирол амссан нь зөвхөн Палестины нутаг дэвсгэрт төдийгүй бүс нутаг, цаашлаад сэтгүүлзүйн салбарт удаан хугацааны нөлөө үзүүлнэ" гэж Гинсберг хэлсэн байна. Тэрбээр “Амиа алдсан сэтгүүлч бүрийн амь нас бидэнд энэ ертөнц ямар үнэ цэнтэй болохыг сануулсаар байна” гэсэн юм.
Америкийн сэтгүүлч Азмат Хан хэд хэдэн дайны бүсээс сурвалжлага хийжээ. Тэрбээр, “Мөргөлдөөн, дайны байдлыг сурвалжилна гэдэг хэзээ ч амар байдаггүй. Аюул байнга хамт байдаг. Тэр тусмаа Газын зурвасын орчим илүү аюултай нөхцөл байдал байгааг ойлгох хэрэгтэй байна” хэмээн ярьжээ. Тэрбээр дайн байлдаантай үед энгийн иргэд ямар их хохирол амсдагийг сурвалжилж олон нийтэд мэдээлдэгээрээ алдартай бөгөөд 2022 онд Пулитцерийн шагнал хүртсэн юм.
Сэтгүүлч Хан өмнө нь Сири, Афганистан, Ирак дахь мөргөлдөөнүүдийг сурвалжилж байжээ. Тэрбээр “Өмнө нь миний очиж байсан олон газруудад хэвлэл мэдээллийн байгулулагууд барууны агентлагуудын бэлтгэсэн мэдээллийг дамжуулж, үзэгчид барууны хэвлэлийн бэлтгэсэн мэдээллийг түлхүү хүлээн авч байсан бол одоогийн нөхцөлд Газын зурвас дахь Палестины орон нутгийн сэтгүүлчид олноор ажиллаж байна. Тэдний олонх нь барууны орнуудад сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж төгссөн учир олон улсын томоохон мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж байна” гэсэн юм.
Агаараас хүчтэй цохилт өгч, Газын зурвас руу нэвтрэхийг хязгаарласан зэрэг нөхцөл байдлаас болж гадаадын сэтгүүлчид газар дээр нь очиж сурвалжлах боломжгүй хомс байгаа. Тиймээс голдуу орон нутгийн сурвалжлагчид галын шугамд ажиллаж буй юм. 


“Гадны сэтгүүлчдэд нэвтрэх боломжгүй байгаа нь дотоодын сэтгүүлчдэд асар их ачаа үүрүүлж байгаа гэсэн үг. Тиймээс энэ бүхний төлөөсийг Газын зурваст ажиллаж байгаа сэтгүүлчид төлж байна" хэмээн Хан ярьжээ. 
Одоогоор Газад байрлаж байгаа Палестины сурвалжлагч Садави Туркийн радио, телевизэд мэдээлэл бэлтгэн өгдөг. Түүнийг ид ажлаа гүйцэтгэж байхад ахаас нь дуудлага иржээ .Ах нь гэр бүлийг нь Турк руу нүүлгэн шилжүүлэх гэж байгаа тухай хэлээд Израилийн цэргийн хүчнийхэн хэзээ ч агаарын цохилт өгч магадгүй гэж мэдэгдсэнийг дуулгасан байна. “Би ажлаа хийхээс өөр аргагүй. Хором мөч тутамд амьд үлдэх тухай бодох нь асар их түгшүүртэй. Гэхдээ л би ажиллахаас өөр сонголтгүй. Бидэнд талархал эсвэл урмын үг хэрэггүй. Хамгийн гол нь биднийг хамгаалах хэрэгтэй байна. Учир нь бид үйл явдлыг түүх болгон үлдээхийн төлөө ажиллаж байна" хэмээн тэрбээр ярьжээ. Мөн нөхцөл байдал цаг нартай уралдаж байгаа хүнд үед хүнсэнд олон цагаар дугаарлан зогсч, хамгаалах хэрэгсэл хомсдох зэрэг олон бэрхшээл байгаа талаар ч тэр хэлжээ.
Эдгээр сэтгүүлчдийн олонх нь богино хугацаанд сурвалжлагаа түгээхийн тулд олон нийтийн сүлжээг ашиглаж байна гэж Нью-Йоркт төвтэй эрэн сурвалжлах сэтгүүлч Лила Хассан Газад сэтгүүлчдэд тулгарч буй сорилтуудын талаар бичсэн байна. Гэсэн хэдий ч урт хугацаандаа дээрх хэсэгчилсэн мэдээлэл нь яг ямар үйл явдал болж байгааг баримтжуулах, архивлах, хянахад бэрхшээл бий болгож байгаа гэж Нью-Йоркийн Колумбийн их сургуульд зөрчилдөөнийг мэдээлэх чиглэлээр багшилдаг Хан хэлэв. Тэрбээр, “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилгаа бэлтгэхдээ хууль, эрх зүйн хүрээнд мэдээлэл бэлтгэдэг бөгөөд тэдгээр нь архив болж байдаг. Архивын ажил байхгүй бол нэгдсэн байдлаар үйл явдлуудыг хаанаас эргэж олж авах нь тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. "Хэрвээ та баримтжуулж, баталгаажуулж архивлаагүй бол дараа нь цаг хугацаа өнгөрөх тусам тэрхүү мэдээллийг бүрэн гүйцэд ашиглах боломжгүй гэсэн үг” хэмээн Хан онцолжээ. 


CPJ-ийн тайланд хэд хэдэн сэтгүүлчийн амиа алдсан тохиолдлыг онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал, Хамза Аль Дахдух, Мустафа Турая нэртэй хоёр сэтгүүлчийн сууж явсан машин дайралтад өртөж, амиа алджээ. 
“Аль Жазира”-д ажиллаж байсан Аль Дахдух болон чөлөөт сэтгүүлч Турая нарыг террорист бүлэглэлийн гишүүн хэмээн буруутгаж байсан бөгөөд Аль-Жазира болон тэдний гэр бүл, хамтран ажиллагсад үүнийг эрс няцаасан” хэмээн тайланд дурджээ.
Израил-Хамасын нөхцөл байдал хурцадмал байдалд хүрэхээс өмнө Олон улсын сэтгүүлчдийг хамгаалах комисс өнгөрсөн тавдугаар сард Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан “Үхлийн хэв маяг” тайланг гаргаж байсан. Энэхүү тайланд тухайн үед 20 гаруй сэтгүүлч амиа алдсан тухай мэдээлсэн бөгөөд тухайн үед мөн л тэдгээр сэтгүүлчдийг террорист бүлэглэлийн хүмүүс хэмээн буруутгаж байсан хэд хэдэн тохиолдол ч байсаар байжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан