Дүнжингаравын зам дээр осолдсон БХЯ-ны газрын дарга асан Э.Мөнхнаран нь осол гарах үед согтуу байсан гэдгийг хохирогч мэдээлэв

Дүнжингаравын зам дээр осолдсон БХЯ-ны газрын дарга асан Э.Мөнхнаран нь осол гарах үед согтуу байсан гэдгийг хохирогч мэдээлэв

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01:00 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан билээ.

Тэгвэл ослын үеэр БХЯ-ны Nissan Patrol маркийн автомашиныг унаж яваад осолдсон Э.Мөнхнаран нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг хохирогч эмэгтэй хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ мэдээлжээ. Өдгөө уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.  

Ташрамд өгүүлэхэд, уг хэрэгт холбоотойгоор оcoл гаргасан Nissan Patrol машины жолооч БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын дарга Э.Мөнхнаранг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн байдаг. 

 

https://isee.mn/n/62008

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан