Өнөөдөр 10:26 цагийн орчимд Баянхошуунд байрлах "Миний" дэлгүүрт томоохон хэмжээний гал гарсан талаар бид мэдээлсэн. Галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдаж, хоёр алба хаагч хөнгөн бэртэл буюу угаартан эмнэлэгт хүргэгдсэн юм.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, "Гал түймэрт үйлчилгээний зориулалтай гурван давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна.
100 гаруй албан хаагч ажилласан. Хэргийн газар үзлэг хийгдэж байна.
Амь насаа алдсан албан хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Албан хаагчдын хувьд хувцас хэрэглэлд дутагдалтай зүйл байгаагүй. Зориулалтын хувцастай үүрэг гүйцэтгэсэн. Түймэрт бусад иргэд өртөөгүй. Нийслэлийн хэмжээнд гал унтраах тоног төхөөрөмж хангалттай бий.
Амиа алдсан алба хаагч тус байгууллагад 20 гаруй жил ажилласан. Таван хүүхэдтэй байжээ. Ар гэрийнхэнтэй нь уулзсан" гэлээ.