Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх замын хучилтыг 7 см зузаан болгох тул хашлагыг өндөрлөж байгаа юм

Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх замын хучилтыг 7 см зузаан болгох тул хашлагыг өндөрлөж байгаа юм

 

Цахим орчинд авто замын бродюр эвдэж байна гэх мэдээлэл гараад буй. Энэ ямар учиртайг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын хэлтсийн дарга О.Энхбаатар тайлбарлав.

Тэрбээр "2024 оны дөрөвдүгээр сарын 5-наас Намъянжугийн гудамж, Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замыг засах ажил эхлээд байна. Замын асфальтбетон хучилтыг 7 см зузаан болгох шаардлага гарсан тул хашлагыг өндөрлөж байгаа юм. Стандартын дагуу авто замын хашлага нь зорчих хэсгээс 15 см-ээр өндөр байх ёстой.

Тиймээс хашлагыг өндөрлөх, солих ажил хийгдэж байна. Зарим хэсгийн хашлагыг хэрэглэх боломжгүй болсон. Хэрэглэж болохуйцыг нь тухайн дүүрэгт хүлээлгэж өгч, шаардлагатай хэсгүүдэд солих ажлыг төлөвлөсөн.

Хөдөлгөөний эрчим, ангилал, бүтээцээс хамаарч авто замын засварыг 4-6 жилийн, их засварыг 12-16 жилийн хооронд хийдэг. Замын асфальбетон хучилтыг зузаан болгоход хашлагыг тэр хэмжээгээр өндөрлөх шаардлага үүсдэг" гэв.

Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байгаа бөгөөд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд гүйцэтгэж байгаа аж.

Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх 2.4 км авто замын засвар шинэчлэлийн хүрээнд эхний ээлжид "Цагдаа" хотхоны уулзвараас Ботаникийн эцэс хүртэлх 800 метр авто замд асфальт хучилт хийх, хашлага, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээн, борооны ус зайлуулах шүүрт худгуудыг өндөрлөх юм байна. Тус авто зам нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд 2006 онд их засвар, 2014 онд борооны ус зайлуулах шугам нэмэлтээр хийжээ.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан