Өчигдөр /2024.04.09/ нийслэлд 7-14 насны дөрвөн хүүхэд алга болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл тэдгээр хүүхдүүдийн гурвын буюу 7 настай, 12 настай, 14 настай эрэгтэй хүүхдүүдийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Харин 13 настай охиныг үргэлжлүүлэн эрэн хайж буй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая 13 настай С.Э охиныг эсэн мэнд олжээ.
ЦЕГ-аас Э гэх охиныг хайж буй талаарх мэдээллийг цахим орчноосоо устгахыг зөвлөлөө. Учир нь цааш түгээгдэж охиныг олоогүй мэтээр ойлгогддог гэв.