Х.Нямбаатар: Даваа гарагаас ТҮК-ийн ажилтнууд шүүр барьж зогсохгүй. Зургаадугаар сарын 1-нээс ₮3.5 саяын цалинг олгоно

Х.Нямбаатар: Даваа гарагаас ТҮК-ийн ажилтнууд шүүр барьж зогсохгүй. Зургаадугаар сарын 1-нээс ₮3.5 саяын цалинг олгоно

 

ТҮК-ийн ажилтнуудын шүүрийг том тоос сорогчоор сольж, цалинг $1,000-той тэнцэхүйц болгож нэмэгдүүлэхээ хотын дарга мэдэгдээд буй. Харин энэхүү амлалт хэзээ хэрэгжих талаар тэрбээр Хот-Асуулт нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ.

Хотын дарга Х.Нямбаатар "Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, худалдан авах ажиллагаа хийгдэж дууссан.

Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлээд хотын төв гудамжнуудад ТҮК-ийн ажилтнууд шүүр барьж зогсохоо болино.

Бусад тоног төхөөрөмжүүд 4, 5 дугаар сард нийлүүлэгдэнэ. Хот, нийтийн аж ахуйн цэвэрлэгээг механикжсан тоног төхөөрөмжүүдээр хийхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.

ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх тооцоо, судалгааны ажил дуусаж байна. 2024 оны зургаадугаар сарын 1-нээс шинэчилсэн цалинг олгохоор НИТХ-д төсвийн тодотголыг өргөн барина.

Тэдний хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөрийг хамтад нь батална" гэв.

Нийслэлийн хэмжээнд зам талбайн 900 гаруй үйлчлэгч ажилладаг байна.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан