2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах суралцагчдаас Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг болсон. Энэхүү шалгалтын босго оноо 400 байхаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, 400 онооны босго давж байж ЭЕШ-аа өгч, их дээд сургуульд элсэх эрхтэй болдог гэсэн үг. Энэ жил хэл, бичгийн шалгалтад 5300 сурагч тэнцээгүй юм. Тэгвэл уг шалгалтад тэнцээгүй сурагчдын багш нарт хариуцлага тооцохоор болжээ.
Тодруулбал, Завхан аймгийн боловсрол шинжлэх ухааны газар хэл бичгийн шалгалтын босго даваагүй сурагчид олон байгаа учир массын чанарыг сайжруулах хүрээнд багш нарт хариуцлага тооцох мэдэгдэл гаргажээ.
Энэ асуудал багшийн эрх, үүрэг төдийгүй хууль зөрчиж байгааг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэв. Улмаар холбогдох газруудад хүсэлт өгч, шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Монгол хэл, бичгийн шалгалтыг авч эхэлснээс хойш уран зохиол, үндэсний бичгийн хичээлийн үр дүн маш сайжирч байгааг БҮТ-өөс онцолсон.
Багш нарын зүгээс хариуцлагын шийдвэрийг хүчингүй болгох, ийм асуудал үүсгэхгүй байхыг ажиллаж буй боловсролын байгууллага, багш нарын холбоонд илэрхийлжээ. Хэрэв энэ шийдвэрийг цуцлахгүй бол багшаар ажиллах боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд гарахгүй гэдгийг ч цахим хуудастаа бичсэн байна.