Монгол Улс, ОХУ-аар атомын цахилгаан станц бариулах гэрээнд гарын үсэг зурлаа гэж Livejournal мэдээлэв

Монгол Улс, ОХУ-аар атомын цахилгаан станц бариулах гэрээнд гарын үсэг зурлаа гэж Livejournal мэдээлэв

 

Тавдугаар сарын эхээр Оросын эсрэг бас нэгэн хориг арга хэмжээний тухай мэдээ гарсан. Энэ нь АНУ-ын Сенат Оросын ураныг импортлохыг хориглосон явдал байв. Гэсэн ч ОХУ “Оросын цөмийн үйлдвэрт одоохондоо санаа зовох зүйл байхгүй, америкчууд биднээс цөмийн түлш худалдаж авсаар байх болно” гэх байр суурийг илэрхийлээд буй.

АНУ-ын Сенатын баталсан хуулийн төсөл нь 2028 оны нэгдүгээр сар хүртэл Оросын ураныг үргэлжлүүлэн худалдан авах эрхийг Вашингтонд шилжүүлэх тухай байсан юм. Түүнчлэн худалдан авалт нь Америкийн талын үндэсний эрх ашигт нийцсэн байх ёстой гэж заасан. Гэвч ураны үйлдвэрлэлээр тэргүүлэгч нь Казахстан (дэлхийн үйлдвэрлэлийн 45%), уран баяжуулалтаар тэргүүлэгч нь Орос (дэлхийн үйлдвэрлэлийн 40%) юм. Иймд цаашид АНУ, Оростой ураны гэрээ хийхээс өөр араггүйд хүрч болзошгүй.

Иймд өнгөрсөн оны сүүлээр Орос Монгол Улсад атомын цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурсан. “Росатом” компани Монголд бага чадалтай газар дээр суурилсан атомын цахилгаан станц (LNP) барихаар төлөвлөж байгаа.

Энэ хүрээнд “Росатом” компани Монголд бага чадалтай газар дээр суурилсан атомын цахилгаан станц (LNP) барихаар төлөвлөж байна. Төрийн корпораци болон Монголын “Мон-Атом” компанийн хооронд холбогдох санамж бичигт гарын үсэг зурлаа. Дубайд болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид (COP28) оролцогч талуудын 8 дугаар бага хурлын үеэр уг баримт бичигт гарын үсэг зурлаа. "Росатом"-ын нэрийн өмнөөс "Русатом Энержи Прожектс" компани гарын үсэг зурсан. Түүнчлэн оросын эрдэмтэд Монгол руу орох сонирхолтой байгаа, учир нь тэнд ураны асар их нөөц бий гэж ОХУ-ын Livejournal сайтад Olegmakarenko сэтгүүлч нийтлэв. 

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан