Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод эхэллээ. 107 орны 658 тамирчин бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн 18 бөх зодоглож байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, эмэгтэй -48, -52 кг жингийн барилдаанууд болоход эмэгтэй -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү алтан медаль авлаа.
- Нас: 24
- Олимп:
- ДАШТ:
- Мастерс: 1 хүрэл (Унгар 2023)
- Азийн АШТ: 1 алт (2024)
- Их дуулга: 1 алт (Душанбе 2024), 2 мөнгө (Парис 2022, Анталъя 2022), 3 хүрэл (Тел Авив 2022, Унгар 2022, Анталъя 2023)
- Гран-При:
24 настай Б.Бавуудорж "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөж шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лаборде, шигшээ 16-д Израилын Шира Ришони, шөвгийн наймд Португалын Катарина Кошта, хагас шигшээд Казахстаны Абиба Абужакынова нарыг ялж финалд шалгарсан. Финалд Италийн Ассунта Скуттог цаг дуусах мөчид вазари үнэлгээгээр ялж медалийн тавцанд зогсов.
2022 оны Ц.Цогтбаатарын алтан медалиас хойших шигшээ багийнх анхны алт, 2017 оны Доржсүрэнгийн Сумъяагийн алтан медалиас хойших анхны эмэгтэй алтан медаль энэ байв.